Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрөлж нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газарт “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргажээ.

Нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн байна.

Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг гаргасан. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

О.Батбаяр: Хоёр төрлийн вакциныг хольж  хийлгэсэн хүмүүс Омикрон хувилбарыг туссан ч хөнгөн тусах магадлалтай
О.Батбаяр: Хоёр төрлийн вакциныг хольж  хийлгэсэн хүмүүс Омикрон хувилбарыг туссан ч хөнгөн тусах магадлалтай
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.