Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мемфис Гриззлэс Оклахомаг 73 онооны зөрүүгээр хожиж рекорд тогтоов

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 53 секунд

Мемфис Гриззлэс Оклахома Сити Тандер багуудын улирлын ээлжит тоглолт болж 152:79 харьцаагаар Мемфис улирлын ээлжит хожлоо байгууллаа.

Өнөөдрийн тоглолтод Мемфисээс Жарэн Жэксон Жр 27, Дэ Энтоний Мэлтон 19, Санти Алдама 18 оноо авсан бөгөөд талбайд гарсан 12 тоглогч бүгд оноо авчээ. Харин Тандераас Лю Дорт 15 оноо авснаар багаасаа хамгийн өндөр оноо авсан тоглогч болов.

Өнөөдрийн тоглолт 73 онооны зөрүүтэй болж өндөрлөсөн нь NBA-ийн түүхэн амжилт болж бүртгэгдэв. Өмнө нь 1991 оны арванхоёрдугаар сарын 17-нд Кавс болон Хитийн хооронд болсон тоглолт 148:80 харьцаагаар өндөрлөж байсан нь өмнөх рекорд байсан аж.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Дубайн айлчлалаар 240 сая ам.долларын зээл авахаар болжээ
Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Дубайн айлчлалаар 240 сая ам.долларын зээл авахаар болжээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.