Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 10 хоног үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг өнөөдрөөс дархлаажуулж эхэллээ. Дархлаажуулалт есдүгээр сарын 13-22-н хүртэл 10 хоног үргэлжилэх бөгөөд баг насны хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 160 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй жирэмсэн эх хамрагдах аж.

Заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг энэ үеэр нөхөн дархлаажуулах боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ.

MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал: Ерөнхий сайдын үгнээс хөрөнгө оруулалтыг дэмжих нь гэж ойлголоо
MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал: Ерөнхий сайдын үгнээс хөрөнгө оруулалтыг дэмжих нь гэж ойлголоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.