Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймаг маргаашаас хөл хорио тогтооно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өмнөговь аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж, есдүгээр сарын 10-ны өглөө 06.00 цагаас 24-ний 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болсон байна. Ингэхдээ дараах зохицуулалтыг хийжээ.

-Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.

-Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана.

-Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.

-Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.

-Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.

-Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК.системээр зөвшөөрөл өгнө.

-Харьяалалын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.

-Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.

-Нэг дор 5-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх журмыг мөрдөх юм байна.

АН-ын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Х.Батсүх томилогдлоо
АН-ын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Х.Батсүх томилогдлоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.