Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-өөс гаргасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Коронавирус халдварын гуравдахь давлагаа эхэлж сүүлийн найм хоногийн турш тогтмол 3600-аас дээш тохиолдол өдөрт бүртгэгдэж байна.

Халдварын нөхцөл байдал хүндэрснээр эмнэлгүүд ачааллаа даахгүй болж буй талаар ЭМЯ-наас мэдээлж буй. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улсын онцгой комиссд албан тоот явуулж 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох санал хүргүүлжээ. Энэ талаар УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Энэ шийдвэрийг ХӨСҮТ-өөс гаргасан. Эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрсэн. Ингэснээрээ эмнэлгийн ачааллыг тодорхой хэмжээнд буурна. Эрүүл мэндийн салбар ачааллаа даахаа байлаа. ХӨСҮТ-өөс УОК-д хандан албан тоот явуулсан" гэв.

Үндэсний номын баярыг энэ сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулна
Үндэсний номын баярыг энэ сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.