Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт гарсан ахуйн гал түймрийн улмаас гурван хүний амь эрсэджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд


Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн “Хялганат” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд  зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т/ иргэн Г-ийн өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 13-ны өдрийн 06:52 цагт хүлээн авчээ.

Орон нутгийн 20 иргэн, 4 автомашинтай 5 цаг 15 минут ажиллаж галыг унтраажээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, сумын ЗДТГ, аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын ЭМТ, ар гэрээс нь нийт 23 хүн 11:05 цагт очиж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллажээ. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б/14 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/ нар гал түймэрт өртөж нас барсан тул 3 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна. 

Мөн тус гал түймэрт өртсөн А /17 нас, эмэгтэй/, Д /15 настай, эмэгтэй/ нар 2 дугаар зэргийн /70 хувь/ түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байгаа тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрчимт эмчилгээ”-ий тасагт авчирч хэвтүүлэн хордлого тайлах, тогтворжуулах эмчилгээ хийгдэж байна. Гал түймэрт түлэгдсэн иргэдийг ГССҮТ-д авчрахаар гуравдугаар сарын 14-ний өдрийн 07:30 цагт ЗХ-ийн 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр ОБЕГ-ын 1 алба хаагч, ГССҮТ-ийн 2 ажилтан, экипажийн 4 алба хаагч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд нисжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Эрүүл мэндийн яамнаас МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
Эрүүл мэндийн яамнаас МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.