Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавдугаар сарын 22-ноос ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ

Огноо
Унших
1 минут 51 секунд

Тавдугаар сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай, шороон шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо,

21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи 20-нд нутгийн баруун хэсгээр,

21-нд ихэнх нутгаар,

22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар,

23-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 26-28 метрийг давж хүчтэй шороон шуурна шуурна.

21-нд нутгийн баруун хагаст,

22-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. 

БНАСАУ-д агаарын бөмбөлгөөр их хэмжээний ухуулах хуудас илгээжээ
БНАСАУ-д агаарын бөмбөлгөөр их хэмжээний ухуулах хуудас илгээжээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.