Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д эмчлүүлж байсан коронавирусийн халдвартай монгол иргэн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд


БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна.

Түүнээс 2 дугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна.

Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.

Эх сурвалж: ЭМЯ

ТАНД ХЭРЭГТЭЙ: Жолооч танд хэрэг болох утасны жагсаалт
ТАНД ХЭРЭГТЭЙ: Жолооч танд хэрэг болох утасны жагсаалт
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.