Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилтнууд тэгш, сондгойгоор, маршрутын дагуу зорчино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн үеэр “Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, ААН-ийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчуулна. Ингэхдээ хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр, тодорхой маршрутын дагуу, хязгаартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана” гэдгийг хэлэв.

/Жич: 4 сарын 10-н тэгш тоо учир улсын дугаарын сүүлийн орон нь тэгш дугаараар төгссөн машин зорчиж болох нь/

Танилц: Хатуу хөл хорионы үед нийтийн тээврийн ХУВААРЬ
Танилц: Хатуу хөл хорионы үед нийтийн тээврийн ХУВААРЬ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.