Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Ийнхүү нээлтээ хийснээр МАН, АН-ын бүлэг болон ажлын хэсэг хуралдах юм. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Пүрэв, Баасан гарагт болно. Ажлын хэсгийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Үүнд:

  • УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон УИХ-ын хянан шалгах түр хорооны хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 12:00 цагаас 334 тоот өрөөнд,
  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14:00 цагаас Үндсэн хууль танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Д.Наранбаатар: Халдвар авах магадлалыг “AstraZeneca” 5, Сенофарм 2, Спутник-V 10 дахин бууруулна
Д.Наранбаатар: Халдвар авах магадлалыг “AstraZeneca” 5, Сенофарм 2, Спутник-V 10 дахин бууруулна
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.