Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Крис Бош, Пол Пийрс нар Алдрын танхимд нэр дэвшжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 51 секунд

Жэймс Нэйсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн алдрын танхимд 2021 онд багтах боломжтой 14 нэр дэвшигчийг зарлалаа. Үүнд, NBA-ийн дасгалжуулагч асан Рик Адельман, лигийн хоёр удаагийн аварга Криш Бош, Финалын үнэ цэнтэй тоглогч Пол Пийрс, таван удаагийн аварга Майкл Күүпэр, анхны хар арьст ерөнхий дасгалжуулагч Билл Расселл, NCAA-ийн хошой аварга, дасгалжуулагч Жэй Райт, хоёр удаагийн олимпын аварга Йоланда Гриффит, WNBA-ийн гурван удаагийн үнэ цэнтэй тоглогч Лоурэн Жексон, WNBA-ийн оны шилдэг дасгалжуулагч Марриан Станли нар нэр дэвшжээ.

Алдрын танхимд багтах гишүүдийг тавдугаар сарын 16-нд зарлаж, ёслолын ажиллагаа есдүгээр сард болох юм.

Дархан-Уул, Хэнтий аймаг орох хөдөлгөөнөө хязгаарлажээ
Дархан-Уул, Хэнтий аймаг орох хөдөлгөөнөө хязгаарлажээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.