Таван шарын нүхэн гарц дээгүүр 90 метр урт явган хүний ГҮҮР барьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Таван шарын төмөр зам доогуурх Нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж буй талаар албаныхан мэдээлэв. 90 м урттай гүүрэн гарц нь гурван орц, гарцтай байхаар төлөвлөгдсөн. Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор налуу зам болон явган хүний зорчих хэсгийг шийдсэнээр ахмад настан, хүүхдийн тэрэгтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой байхаар төлөвлөжээ.

Явган хүний гүүр ашиглалтад орсноор тухайн хэсгээр зорчих иргэд төмөр зам болон авто замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан түвшинд зорчих боломж бүрдэж, явган зорчигчдын аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх гэнэ. Таван шарын нүхэн гарц бүрэн ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбож, төмөр замын гармын хүлээлтээс үүдэлтэй саатлыг бууруулах, тухайн бүсийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвар, хөдөлгөөний тасралтгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.

БАЙР СУУРЬ: “Таръя” гэх нэг нь, “тарж болохгүй” гэх нөгөө нь
БАЙР СУУРЬ: “Таръя” гэх нэг нь, “тарж болохгүй” гэх нөгөө нь
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!