Хиймэл оюун ашиглан хаусны зураг бүтээж, 120 иргэнээс 3.6 тэрбум төгрөг авчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 39 секунд

Налайх дүүрэгт 140 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлж байгаа мэтээр иргэдийг төөрөгдүүлж, мөнгө залилан авахад бэлтгэж байсан этгээдийг цагдаагийн алба хаагчид баривчилжээ. Урьдчилсан байдлаар яллагдагч Д нь орон сууцны захиалгын гэрээ байгуулан 11 иргэнээс 500 сая төгрөг авсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлснээр: Цаашид 120 иргэнтэй нийт 3.6 тэрбум төгрөгийн захиалгын гэрээ байгуулж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нь тогтоогсон. Түүнийг Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид энэ есдүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан" гэв.

Яллагдагч Д нь “House mentor”, “Arvijih green village”, “Svmber house capital” зэрэг цахим хуудсыг хөгжүүлж, хаус хорооллын төсөл хэрэгжүүлж байгаа мэтээр харагдуулах зураг, видео танилцуулга болон сурталчилгааны материал бэлтгэн цахим орчинд байршуулдаг байжээ.

Тодруулбал, дээрх сурталчилгааны материалыг хиймэл оюун ухаан ашиглан бүтээлгэж, иргэдэд бодит төсөл мэтээр танилцуулж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд байршуулсан хаус, орон сууцны төслийн зураг, видео танилцуулга болон хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрслэлд үндэслэн урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.

ЗГ: Хууль зүйн сайдаас нэр орж ирсэний дараа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томилно
ЗГ: Хууль зүйн сайдаас нэр орж ирсэний дараа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томилно
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!