Гачуурт орчмын цахилгааныг энэ сарын 23-25-ны өдөр САЛГАНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн сайжруулах ажлыг энэ сарын 23, 24, 25-нд хийх тул ойр орчмын тогыг салгах гэнэ. Тодруулбал, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2026 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчилж, ачааллыг хөнгөлөх томоохон ажлыг дээрх өдрүүдэд хийх талаар албаныхан мэдээллээ. Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид энэ сарын 23-ны өдрийн 11-18 цаг, 24, 25-ны өдрүүдийн 09-19 цагийн хооронд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангана уу.

Монгол-Чехийн бизнес форум Дундговь-2026” өнөөдөр боллоо
Монгол-Чехийн бизнес форум Дундговь-2026” өнөөдөр боллоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!