Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын заан Б.Серик “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам“-аас хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-ын самбо бөхийн +98кг-ын жинд өрсөлдсөн, самбо бөхийн дэлхийн аварга, "Сүлд" спорт хороо, "Бес Богда" клубийн тамирчин, ОУХМ, Улсын заан Б.Серик хүрэл медаль хүртлээ. Ингэснээр нүүдэлчдийн наадмаас хос хүрэл медальтай боллоо.

Өмнө нь тэрбээр тус наадмаас Казах куресын төрөлд хос алтан медаль, Азербайжаны гюлеш бөхийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртэж байсан юм. Түүний жинд 16 бөх оролцлоо. Тэрбээр эхлээд Бахрайны тамирчинг, дараа нь самбо бөхийн насанд хүрэгчдийн 2025 оны Дэлхийн аварга Бекболот Тогтогоновыг ялж, хагас шигшээд Казахстаны бөхөд ялагдсан юм. Харин хүрэл медалийн төлөө Германы Антон Сейтзийг 6:2-ын харьцаагаар ялж хүрэл медалийн эзэн боллоо.

Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.