ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Киргизстаны Бишкек хотноо үргэлжилж байна. Уулзалтын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Тодруулбал,
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг ашиглалтад оруулахад БНХАУ дэмжлэг үзүүлнэ. Тус станц ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний дотоодын хангамж нэмэгдэж, импортын хамаарал буурна.
-Хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ.
-Шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийн үед БНХАУ-аас тогтвортой нийлүүлэлт хийх, нефтийн бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
-Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замыг 2027 онд дуусгаж, Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги–Мандалын төмөр замын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.
-Монголын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолойн төслийн чиглэлээр хамтран ажиллана.
-Улаанбаатар хотод Үндэсний их театр, хүүхдийн спортын цогцолбор, цөлжилттэй тэмцэх судалгааны төв шинээр байгуулна. 45 мянган м² талбай бүхий “Президент” спорт цогцолборт өдөрт 4,000–5,000 хүүхэд, залуус спортын 18 төрлөөр хичээллэх боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.