Засгийн газраас Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, төсвийн зарлагыг 43.6 их наяд байхаар тусгажээ. Мөн түүнчлэн Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.