Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан аймгийн Засаг даргаас хүүхдийн аюулгүй байдал, нийтийн хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагын удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
-Төв зам дагуу түгжрэл үүсгэж буй шатахуун түгээх станцуудын цагийн хуваарьт зохицуулалт хийж, замын хөдөлгөөний урсгалыг чөлөөлөх
-Хот доторх гэрэлтүүлгийн цагийн хуваарийг шинэчлэн мөрдүүлэх
-Сургууль, цэцэрлэгийн ойр орчимд хурд сааруулагч шаардлагатай байршлыг судлах
-Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад өглөө орой хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх тус бүр 30 минут, нийт 1 цагийн чөлөө олгох, мөн 9 дүгээр сарын 1-ний өдөр шаардлагатай тохиолдолд эцэг, эхэд цалинтай чөлөө олгох
-Хүүхдийн автобусыг батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явуулж эхлэх
-Иргэд, сурагчдын зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн чиглэлийг шинэчлэх
-Нийтийн аюулгүй байдлыг хамгаалах хэв журмын эргүүл ажиллуулах зэрэг үүрэг, чиглэл багтжээ.