Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгааг Ус, цаг агаар, орчны мэдээллийн газраас гаргажээ. Судалгаагаар нийт нутгийн талаас илүү хувьд бэлчээрийн нөөц болон хүрэлцээ хангалттай байгаа бол 40 гаруй хувьд малын бэлчээрийн даац хэтэрсэн байна.

Тодруулбал, нийт нутгийн 32.3 хувьд бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувьд бэлчээр хүрэлцээтэй гэсэн тооцоо гарсан байна. Харин 29.8 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин, 8.3 хувьд 3-5 дахин, 9.1 хувьд олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна Мөн наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд зуншлага нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн үргэлжилж байгаа бол үлдсэн 40 гаруй хувьд гандуу болон гантай нөхцөл байдалтай байна. Зуншлага оройтсон, гандуу болон гантай байгаа зарим нутагт бэлчээрийн даацын хэтрэлт өндөр гарчээ.

Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим нутаг, мөн Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дорноговь, Хэнтий аймгийн цөөн сумын зарим хэсэгт бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Энэ нь ирэх өвөл, хаврын бэлчээрийн хүрэлцээ тухайн бүс нутаг бүрд харилцан адилгүй байхыг харуулж байна.

Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.