
Ардчилсан намын 4/11 хэвлэлийн хурал боллоо. Өнөөдрийн хурлаар үнийн өсөлт, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал болон төсвийн тодотголтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр Ардчилсан намын ХЭГ-ын Дарга Л.Эрдэнэбулган "АН-ын "Өөрчилье, бүтээе" хөдөлгөөн бол аль нэг намын захиалга биш, цаг үеэ олсон хөдөлгөөн. Энэ хөдөлгөөнд төсвийн нэг ч төгрөг зарцуулагдахгүй. Монгол Улсад халамжийн хавтгайруулсан бодлого биш хүний хөдөлмөрийг үнэлдэг хөгжлийн бодлого үгүйлэгдэж байна. Аяны хүрээнд нэг сая хүнд хүрч ажиллана" гэв.