
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хурал “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”-өөр үргэлжилнэ. Үүний хүрээнд хөрснөөс хүнс, бэлчээрээс мал аж ахуй, нөхөн сэргээлтээс тогтвортой үйлдвэрлэл хүртэлх харилцан уялдаатай асуудлуудад төвлөрнө.