Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбатын зүгээс дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Монгол Улс АИ92 автобензиний 9 хоногийн нөөцтэй байна. Хомсдолын үед нөөцийг богино хугацаанд бүрдүүлэх боломж хязгаарлагдмал учраас нөөцөө аажмаар нэмэгдүүлнэ. 9-р сард БНХАУ-аас 10 мянган тонн АИ92 авах тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл байна" гэв.