.jpg)
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан есдүгээр сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байрны эзэн болох бол үзүүр бөх 30 сая төгрөг, шөвгөрсөн бөх 15 сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус хүртэх ажээ.
Хүчит 256 бөхийн барилдаанд оролцох бөхчүүдийн бүртгэлийг есдүгээр сарын 4-ний 09:00-17:00 цагийн хооронд devjee.mn сайтаар цахимаар хийх юм.