Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хайгуулын ажлыг эсэргүүцэж, лайв хийсэн иргэдэд нийтийн хэв журам зөрчихгүй байх шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй компанийн талбайд иргэд очиж, эсэргүүцлээ илэрхийлж буй бичлэг цацагдсан. Эл нөхцөл байдалтай холбоотойгоор ХЗДХЯ-аас мэдээлэл өглөө. Тодруулбал, “Монголиа Фойсон Эрержи” ХХК-ийн 28 дугаар талбайд хайгуул судалгааны талбай буюу тус сумын 1 дүгээр багийн нутаг “Жаран тогоо” гэх газар байрлаж буй дээрх компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр Матад сумын Засаг даргын тамгын газарт “Монголиа Фойсон Эрержи” ХХК-ийн өрөмдлөгийн ажлыг эсэргүүцэж тайван жагсаал, цуглаан зохион байгуулан наймдугаар сарын 14-ний 10 цагт газрын тосны хэрэг эрхлэх газрын зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтанг ирүүлэхийг хүссэн байна.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас жагсаал хийж буй иргэдэд хандан нийтийн хэв журам зөрчихгүй байх, дэвшүүлж буй асуудалтайгаа холбогдуулан шийдвэрлүүлэх асуудлын талаар эрх бүхий байгууллагад хуулийн дагуу хандах талаар шаардлага тавьж ажиллаж байгаа аж.

ЭТТ: Энэ долоо хоногт 36.93 сая ам.долларын үнэ бүхий 396.8 мянган тонн нүүрс арилжлаа
ЭТТ: Энэ долоо хоногт 36.93 сая ам.долларын үнэ бүхий 396.8 мянган тонн нүүрс арилжлаа
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.