Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 42 секунд

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ганцат багийн “Хар горхи” гэдэг газар долоодугаар сарын 21-ний 16:10 цагт гарсан ойн түймрийг өчигдөр 14:00 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид,Түшиг сумын мэргэжлийн ангийнхан оролцсон юм.

Урьдчилсан байдлаар түймэрт 25 орчим га талбай өртсөн байна.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 31 хэм хүрч хална
ЦАГ АГААР: Улаанбаатарт 31 хэм хүрч хална
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.