Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нар Улаанбаатарт ирж, үнэ төлбөргүй үзлэг хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Иргэдийн нүдний эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын эмнэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Бүгд найрамдах Солонгос улсын туршлагатай нүдний эмч нарын багийг Монгол Улсад урьж ажиллуулах арга хэмжээг “Бат-Амгалан” сангаас зохион байгуулж байна.

БНСУ-ын 16 эмч Монгол Улсад байх хугацаандаа 1000 гаруй иргэнд үнэ төлбөргүй нүдний үзлэг хийж, харааны хугарлын эмгэгийг эрт илрүүлэх, шаардлагатай тохиолдолд хараа засах нүдний шил болон хамгаалалтын нарны шилийг олгох юм. Энэхүү үйл ажиллагаа өнөөдрөөс /2026.07.20/ Баянзүрх дүүргийн "Жанжин клуб"-т үргэлжилж байна.

Үзлэгийн үйл ажиллагааг энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж, тус дүүргийн нийт 43 хороодоос сонгогдсон 1000 иргэнийг хамруулахаар төлөвлөж байна. Үзлэгийн үр дүнд харааны бэрхшээлийг эрт илрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, шаардлагатай тусламж үйлчилгээнд үнэ төлбөргүй чиглүүлэх ач холбогдолтой юм.

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүлсэн шийвдэр ирэх 2027 оноос хэрэгжинэ
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүлсэн шийвдэр ирэх 2027 оноос хэрэгжинэ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.