Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лхагва гарагт хуралдах АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, П.Батчимэг, Р.Сэддорж нар удирдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 37 секунд

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, лхагва гарагт хуралдах ҮБХ-ны хуралдааны зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.

Тухайлбал, АН-ын Хэрэг эрхлэх газраас лхагва гарагт хуралдах ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, П.Батчимэг, Г.Ганбаатар нараар удирдуулах санал гаргасан байна.

Үүнээс гадна УТЗ-ийн хурлын үеэр Р.Сэддоржийн нэрийг дэвшүүлсэн юм. Улмаар дээрх 4 хүн дээр санал хураасан бөгөөд Г.Ганбаатар нэрээ татсанаар С.Эрдэнэболд, П.Батчимэг, Р.Сэддорж нар ҮБХ-ны хурлыг удирдахаар болов.

АПУ ХК-ийн “Хаягдал шаар, хөрөнгө боловсруулах үйлдвэр”-ийн шавыг тавилаа
АПУ ХК-ийн “Хаягдал шаар, хөрөнгө боловсруулах үйлдвэр”-ийн шавыг тавилаа
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.