Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Гар утастай лайв хийдэг бүхэн дурын уул уурхайг зогсоодог нь үнэн шүү дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан болж байна. Хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Гар утастай лайв хийдэг бүхэн дурын уул уурхайг зогсоодог нь үнэн шүү дээ. МҮХАҮТ энэ асуудалд дуу хоолой болж оролцож чадахгүй байгаа нь үнэн. Үүнийг засах гэж байгаа юм" гэлээ.

Чингэлтэй дүүрэг гэр хорооллын дундах шороон замуудыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ
Чингэлтэй дүүрэг гэр хорооллын дундах шороон замуудыг сайжруулах туршилтын ажлыг эхлүүллээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.