Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Австралид очсон Монголын иргэн коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Коронавирустэй холбоотой цаг үeийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж, өмнө мэдэгдсэн зарим мэдээллийг залрууллаа. 

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Олон улсын эрүүл мэндийн дүрмийг зохицуулагч байгууллагын хувьд Австралийн ижил төстэй эрүүл мэндийн дүрмийг зохицуулагч байгууллагаас 12:48 цагт яаралтай мэдээлэл ирүүлсэн. Бид 14:40 цагт тус байгууллага Австралийн Эрүүл мэндийн байгууллагатай холбогдож мэдээллийг нягталлаа. Ингэхэд Монгол Улсын иргэн нь халдвар аваагүй, харин халдвар авсан иргэнтэй онгоцонд цуг Гуанжоугаас Австрали  улсын Мельбурн хот руу нисэж очсон байна гэдгийг бидэнд утсаар хэлж, имэйлээр тодорхой хариу ирүүллээ" хэмээв.

"Гоё" дээд лигийг түр хугацаанд зогсоолоо
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.