Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт -1 хэм хүйтэн

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 27 секунд

2026 оны 04-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоосоо 10-15 градусаар эрс хүйтэрч, шөнөдөө -10...-12 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоосоо 10-15 градусаар эрс хүйтэрч, шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоосоо 10-15 градусаар эрс хүйтэрч, шөнөдөө -11...-13 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

Улаанбаатарт шөнөдөө цасан шуургатай, өдөртөө -1 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө цасан шуургатай, өдөртөө -1 хэм хүйтэн
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.