Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПУТИН: Улаан өндөгний баярын үеэр гал зогсооно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Удахгүй болох Улаан өндөгний баярын үеэр ОХУ, Украины хооронд гал зогсоохоор болжээ. Гал зогсоох горим өнөөдрийн 16:00 цагаас 04 дүгээр сарын 12-ныг дуустал 32 цаг үргэлжлэх юм байна.

Өмнө нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Улаан өндөгний баяраар гал зогсоох саналыг ОХУ-д тавьж байсан юм. Гэхдээ энэ талаар ОХУ-аас гаргасан баримт бичигт дурдаагүй, харин Украины тал "Оросын жишээгээр гал зогсооно" гэж найдаж байгаа хэмээн онцолжээ.

Өнгөрсөн жилийн Улаан өндөгний баярын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 30 цагийн хугацаанд гал зогсоох шийдвэр гаргаж байлаа. Гэсэн ч хоёр тал гал зогсоох горимыг зөрчсөн гэж нэгнээ буруутгаж байсан юм.

Эх сурвалж: ТАСС, Euronews

УЛААНБААТАР МАРАФОН: 1.5 км болон 5 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг дараах байршлуудад 5-р сарын 1-15-ны хооронд олгоно
УЛААНБААТАР МАРАФОН: 1.5 км болон 5 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг дараах байршлуудад 5-р сарын 1-15-ны хооронд олгоно
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.