Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Би Ерөнхийлөгчийн оронд байсан бол энэ хуулийг татаж авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 36 секунд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр хэлэхдээ "Үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийн эрх мэдлээ илүүдүүлж байсан уу гэхээс дутуудуулж байсан түүх байхгүй. "Үгэнд ор, үгүй бол шоронд ороорой" гэж болохгүй. Би Ерөнхийлөгчийн оронд байсан бол энэ хуулийг татаж авна" гэв.

Монголын үндэсний бөхийн холбооны салбар АНУ-д байгуулагдлаа
Монголын үндэсний бөхийн холбооны салбар АНУ-д байгуулагдлаа
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.