Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт -16 хэм хүйтэн

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 15 секунд

2026 оны 02-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө хүйтэрч -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө хүйтэрч -14...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатарт шөнөдөө цасан шуургатай, өдөртөө -16 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө цасан шуургатай, өдөртөө -16 хэм хүйтэн
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.