Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэрэн Жома” баг аваргын цомыг хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон “Би Си Эйч Лионс” клуб хамтран зохион байгуулсан “Футзалын хөвгүүдийн U13 УАШТ–2026” тэмцээн 9 өдрийн турш үргэлжилж, Воеислав Бралушич дасгалжуулагчтай “Дэрэн Жома” баг аваргын цомыг хүртлээ.

Энэхүү тэмцээнд нийт 34 багийн 600 гаруй тамирчин оролцож шилдгийн шилдэг дөрвөн баг шалгарлаа.

Байр эзэлсэн багууд

4 дүгээр байр – С.Алтан-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сүхбаатар” баг
Хүрэл медаль – Б.Чин-Оргил дасгалжуулагчтай “Би Си Эйч Лионс” баг
Мөнгөн медаль – А.Амарболд дасгалжуулагчтай “Стрэнжир Соккер” баг
Алтан медаль – Воеислав Бралушич дасгалжуулагчтай “Дэрэн Жома” баг

Тэмцээний шилдгүүд

Шилдэг хаалгач – “Стрэнжир Соккер” багийн М.Хүслэн
Шилдэг довтлогч – “Би Си Эйч Лионс” багийн Х.Төгөлдөр
Шилдэг хамгаалагч – “Дэрэн Жома” багийн А.Өнөболд
Шилдэг тэгш тоглогч – “Би Си Эйч Лионс” багийн А.Тэмүүн

Ө.Шижир: Манай бүлгийн хэн ч Т.Доржхандыг өмөөрөхгүй. Ингэтлээ албан тушаалтайгаа зууралдсаар л байх уу
Ө.Шижир: Манай бүлгийн хэн ч Т.Доржхандыг өмөөрөхгүй. Ингэтлээ албан тушаалтайгаа зууралдсаар л байх уу
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.