Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

NETFLIX: “Physical Asia” шоуны гол дүрүүдийн Монголоор аялсан нэвтрүүлэг энэ сарын 24-нд цацагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Netflix-ийнхэн "Physical: Welcome to Mongolia" хэмээх шинэ нэвтрүүлгээ монголд хийсэн. Дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулж байсан "Physical Asia" нэвтрүүлгийн оролцогчдыг монголд цуглуулсан тус нэвтрүүлэг ихээхэн хүлээлт үүсгээд байна. Тэгвэл дөнгөж сая Netflix-ийн албан ёсны цахим хуудаст нэвтрүүлгийн тухай мэдээлэл цацагджээ. Тодруулбал, "Бид шагналаараа заавал Монгол Улсад аялна". Тийм ээ, энэ бол бодит үнэн. "Physical: Asia" шоуны гол дүрүүдийн Монголоор аялсан нэвтрүүлэг энэ сарын 24-нд зөвхөн Netflix-ээр цацагдана" гэжээ.

Нэвтрүүлэгт Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн Амотти, Монголын багаас Э.Лхагва-Очир нар оролцжээ.

4 ангитай энэхүү цуврал нь хоёр, хоёр ангиар гарна. Тодруулбал, 1, 2-р ангиар 12-р сарын 24-нд нээлтээ хийх бол 3, 4-р анги 12-р сарын 31-нд цацагдах юм.

УИХ: П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр СЕХ-ны даргаас чөлөөллөө
УИХ: П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр СЕХ-ны даргаас чөлөөллөө
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.