Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дифлимпын XXV наадмын чөлөөт бөхийн төрөлд Н.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 56 секунд

Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болж байна. Наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин өрсөлдөж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд Н.Эрхэмбаяр хүрэл медаль хүртэж, “Токио-2025” дифлимпын наадмын Монголын баг тамирчдын анхны медалийг гардлаа. Тэрбээр дифлимпын наадмын гурав дахь медалиа хүртэж буй бөгөөд өмнө нь 2017 онд мөнгө, 2022 онд алтан медаль хүртэж байв. Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байлаа.

“Болор цом”-ын эзэн лхагва гарагт тодорно
“Болор цом”-ын эзэн лхагва гарагт тодорно
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.