Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 21, 26-нд бүх нийтээр АМАРНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Энэ сард бүх нийтийн тэмдэглэн өнгөрүүлэх хоёр өдөр тохиож байна. Тодруулбал,

-Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан байдаг. Тэгвэл энэ жилийн тухайд, арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт тухайн тэмдэглэлт өдөр тохиож буй тул бүх нийтээр амрахаар болж байна.

-Мөн уламжлалт ёсоор арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах Монгол Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой тохиож байна. Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 26-ны лхагва гарагт бүх нийтээр амрахаар болжээ.

ТАНИЛЦ: Энэ сард Бөхийн өргөөнд зохион байгуулагдах бөхийн барилдаануудын хуваарь
ТАНИЛЦ: Энэ сард Бөхийн өргөөнд зохион байгуулагдах бөхийн барилдаануудын хуваарь
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.