Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ долоо хоногт чуулганаар юу хэлэлцэх вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Энэ долоо хоногийн Пүрэв болон Баасан гарагт УИх-ын чуулган хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

· Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2025.09.30-ны өдөр ирүүлсэн/

· Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах

· Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана
УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.