Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэболд: Нэр дэвшигчид сонгуулийн зардал болгож 200 биш 102 сая төгрөг өгсөн. Тэдэнд мөнгөө босгох хугацааг олгосон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал үргэлжилж буйтай холбогдуулан Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболдоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ "Нэр дэвшигчид сонгуулийн зардал болгож 200 биш 102 сая төгрөг өгсөн. Тэдэнд мөнгөө босгох хугацааг олгосон. Нэр дэвшигчдээс мөнгөтэй холбоотой асуудал гаргавал нэрийг нь шууд татна" гэлээ.

Сануулахад, нэр дэвших хүсэлтээ өгөөд байсан УИХ-ын гишүүн Ө.Шижир "Намын даргад нэр дэвшигчдийг зардлаа хувааж төл гэсэн. 29-ний 19.00 цагаас өмнө 200 сая төгрөг бэлнээр төл гэж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг. Улмаар тэрбээр дэнчингийн мөнгөө өгөөгүй тул нэр дэвшигчдийн жагсаалтаас түүний нэрийг түдгэлзүүлсэн юм.

‼️

Ардчилсан намын шинэ даргыг тодруулах ҮБХ-ны хурал Төрийн ордонд 10:00 цагт эхэллээ
Ардчилсан намын шинэ даргыг тодруулах ҮБХ-ны хурал Төрийн ордонд 10:00 цагт эхэллээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.