Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ард кино театрын эзэмшлийн талбайд 2022 онд олгосон барилга барих зөвшөөрлийг цуцаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Ард кино театрын ногоон байгууламж бүхий талбайд 25 давхар барилга барихаар хашаалсан талаар бид өмнө нь мэдээлж, сурвалжилсан билээ. Тэгвэл Ард кино театрын эзэмшлийн талбайд 2022 онд олгосон барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр цуцалжээ.

Чингэлтэй дүүргээс өнгөрсөн хугацаанд Ард кино театрын асуудлаар зохих шатны байгууллагад хандаж ирсэн. Барилгын төлөвлөгөө цуцлагдсаны дагуу Чингэлтэй дүүрэг нийслэлтэй хамтран Ард кино театрыг хэрхэх талаар иргэдээс санал асуулгыг зохион байгуулна гэдгийг тус дүүргийн Засаг дарга Н.Мандуул мэдэгдлээ.

зурат төсөл ба бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

Улаанбаатарт үүлшинэ, 21 хэм дулаан
Улаанбаатарт үүлшинэ, 21 хэм дулаан
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.