Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүү шүүлтийн хохирогчдын нөхөн төлбөрийн асуудлыг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнөөдөр /2025.06.26/ "Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр" тохиож байгаатай холбогдуулан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас "Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдын хохирол нөхөн төлүүлэлт, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

Хуралд нийт 40 гаруй илтгэл ирснээс 19-ийг нь хэлэлцэж байгаа юм. Тус хуралд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хороо, "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг", Их Британи, Казахстан, Киргизстан зэрэг улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагын төлөөлөл цахимаар оролцсон байна. Хуралд оролцсон төлөөллийн саналыг тусгаж, "Эрүү шүүлтгүй Монголын төлөө" уриан дор бүх төрлийн байгууллагуудад уриалга гаргах юм байна.

ФОТО СУРВАЛЖИЛГА: Хорих ангид хүмүүжигчдийн хийсэн гар урлалын БҮТЭЭЛҮҮД
ФОТО СУРВАЛЖИЛГА: Хорих ангид хүмүүжигчдийн хийсэн гар урлалын БҮТЭЭЛҮҮД
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.