Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймагт “нэг иргэн-нэг өрх“ шинжилгээний хариу гарч дуусчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлэхдээ "Дархан-Уул аймгийн хэмжээнд Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар "Нэг иргэн-нэг өрх" шинжилгээний хариу бүрэн гарч дууслаа.

Өнгөрсөн хугацаанд хийсэн 20 мянга орчим шинжилгээнээс дөрвөн эерэг тохиолдол гарч, ойрын хавьтлын 16 тохиолдол бүртгэгдэж, тэднийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Дархан-Уул аймагт нийт 44 тохиолдол, 400 орчим ойрын хавьтал бүртгэгдээд шинжилгээний ажил хийгдэж байгаа юм. Хугацаа нь болсон хүмүүсийг эхнээс нь тусгаарлах байр луу шилжүүлж байна” гэлээ.

Д.СУМЪЯАБАЗАР ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ҮРГЭЛЖ ӨӨРЧИЛСӨӨР БАЙХ УУ?
Д.СУМЪЯАБАЗАР ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ҮРГЭЛЖ ӨӨРЧИЛСӨӨР БАЙХ УУ?
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.