Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил дээр Хятадын талаас ямар нэг улс төрийн шалтгаан гарахаар л ЗОГСОЖ МАГАДГҮЙ ШҮҮ гэж АЙЛГАСАН БАЙДАЛТАЙ байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил дээр Хятадын талаас ямар нэг улс төрийн шалтгаан гарахаар л ЗОГСОЖ МАГАДГҮЙ ШҮҮ гэж АЙЛГАСАН БАЙДАЛТАЙ байгаа. Гэхдээ одоогоор ажил нь маш сайн явж байгаа" гэв.

Дуучин Т.Баясгалан,  Кёкүшюзан Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэр хуульд нийцээгүй гэж дүгнэжээ
Дуучин Т.Баясгалан, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэр хуульд нийцээгүй гэж дүгнэжээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.