Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС судалгааны тоног төхөөрөмжөө ХӨСҮТ-д түр ашиглуулахаар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн эрдэмтэн багш, судлаачид  коронавируст халдварыг оношлох судалгааны зориулалттай тоног төхөөрөмж (Realtime PCR)-өө ХӨСҮТ-д халдварын тархалт намжтал түр ашиглуулах санаачилга гаргалаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тэргүүтэй албан тушаалтнууд МУИС-ийн захирал Б.Очирхуягтай өнөөдөр уулзаж тоног төхөөрөмж ашиглуулах, шаардлагатай судалгаа, загварчлалыг хамтран гүйцэтгэх талаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

МУИС-ийн эрдмийн хамт олон цар тахлыг хамтдаа даван туулахад туслах, дэмжих бүхий л бололцоог эрэлхийлж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ энэхүү санаачилгад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний бусад байгууллагуудыг уриалж байна.

Фото: Түүхэн хүмүүс болон тэдний дүрийг бүтээсэн жүжигчид
Фото: Түүхэн хүмүүс болон тэдний дүрийг бүтээсэн жүжигчид
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.