Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар болж сарын өмнөхөөс 2.73 хувиар өслөө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 9 секунд

Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь сарын өмнөхөөс 2.79 хувиар өссөн үзүүлэлт болохыг Монголбанк мэдээлжээ.

Төвбанкны гуравдугаар сарын мэдээллээр валютын нөөц 4 тэрбум 995 сая 97 мянган ам.доллар байсан бол дөрөвдүгээр сард 5 тэрбум 135 сая 39 мянган ам.доллар болж нэмэгдээд байна. Энэ нь сарын өмнөхөөс өссөн дүн болов ч оны эхнээс 6.80 хувиар буурсан үзүүлэлт юм. Тус банкны мэдээлснээр өнөөдрийн байдлаар валютын нөөц импортын 4-5 сарын хэрэгцээг хангахуйц хэмжээнд байгаа аж.

Албан нөөц өнгөрсөн сарын 15-ны өдрийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрснийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байлаа. Мөн энэ сарын 23-ны өдрийн байдлаар албан нөөц энэ хэмжээнд хадгалагдаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлж байсан билээ.

Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг энэ сарын 5-нд сүүлчийн замд нь ҮДНЭ
Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг энэ сарын 5-нд сүүлчийн замд нь ҮДНЭ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.