Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цахим мөрийтэй тоглоомын ард байдаг гэх асуудалд холбогдсон хурандаа н.Болдбаатар, н.Тэмүүлэн гэх хоёр алба хаагчийг АТГ-аас шалгаж, ГЭМ БУРУУГҮЙ НЬ ТОГТООГДСОН“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Гуравдугаар сарын 22-нд “Ноорог” медиагийн ажилтан А.О-г нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Тэгвэл 9,3 тэрбумын хэргээр хоригдсон А.О- ын ах нь “Ноорог”-т ажилладаг дүү нь уг хэрэгт холбоогүй. Өөрөө цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан гэх утгатай лайвыг өчигдөр хийсэн байдаг. Улмаар тэрбээр ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилчид цахим мөрийтэй тоглоом зохион байгуулагчид өөртэй нь хамтран ажиллаж нэг цагдаа л гэхэд сард 75 сая төгрөг авдаг байсан гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл эл мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзул "Цахим мөрийтэй тоглоомын ард байдаг гэх асуудалд холбогдсон хурандаа н.Болдбаатар, н.Тэмүүлэн гэх манай хоёр алба хаагчийг АТГ-аас найман сар шалгаж, ГЭМ БУРУУГҮЙ НЬ ТОГТООГДОЖ, ХЭРЭГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН" гэв.

С.Тайван: Өчигдөр мэдээлэл хийсэн А.Баяржавхлан гэх иргэний төрсөн хоёр дүү болох иргэн О , Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдож байгаа
С.Тайван: Өчигдөр мэдээлэл хийсэн А.Баяржавхлан гэх иргэний төрсөн хоёр дүү болох иргэн О , Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдож байгаа
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.