Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерлэх эрсдэлтэй голын сав газруудад нутаглаж буй айлуудыг болгоомжтой байхыг сануулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Гол мөрний усны түвшинг ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал танилцуулав. Түүний мэдээлснээр өнөөдрийн байдлаар Хангайн нуруунаас эх авсан голууд харьцангуй үерийн түвшинээс бага байгаа аж.

Хэнтий нуруунаас эх авдаг Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинд 5-10 см даван үерлэжээ. Номхон Далай, Хэнтий нуруу орчмоос усжих голууд харьцангуй олон жилийн дундаж орчимд байгаа аж.

Мөн Хурх, Эг, Балжийн гол өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-70 см-ээр ахиу түвшинд байгаа аж. Түүнчлэн Буянт, Дэлүүн, Алтай, Булган, Үенч Харуулд олон жилийн дундаас усны түвшин 10-15 см нэмэгдсэн байна.

Мөн Хангайн нуруунаас эхтэй Хожуул, Тээл, Байдраг голуудад усны түвшин 15-40 см хүртэл нэмэгджээ. Тиймээс энэ сав газруудад зусаж буй хүмүүс анхаарал болгоомжтой байхыг онцгой анхааруулав.

“207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг ШУТИС-ийн судлаачид гаргасан ч иргэд засварлаж орно гээд байгаа“
“207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг ШУТИС-ийн судлаачид гаргасан ч иргэд засварлаж орно гээд байгаа“
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.