Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймгийн Матад суманд сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Дорнод аймаг, Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ энэ сарын 15-ны 19:00 цагийн орчимд иргэн Ц нь малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 18-ны өдрийн 10:00 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 21-ний өдрийн 07:00 цагаас үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 10:50 цагт /гарч явсан гэх айлын гэрээс баруун хойд зүгт 6 км газраас/ цогцсыг нь олж, Матад сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ө.Саранхүүгээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Б.Дугархүү эмч завшсан мөнгөөрөө  автомашин, 9911-тэй дугаар авсан байж болзошгүй
Б.Дугархүү эмч завшсан мөнгөөрөө автомашин, 9911-тэй дугаар авсан байж болзошгүй
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.