Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан өнөөдөр БНХАУ-ыг улсыг зорино

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 43 секунд

Монгол Улсын шигшээ баг "FIBA Asia Cup 2025" тэмцээний урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөхөөр өнөөдөр БНХАУ-ыг улсыг зорино.

Хэсгийн эхний тоглолтоо энэ сарын 22-нд БНХАУ-ын Шиан хотод Хятадын шигшээ багтай хийх бол хэсгийн хоёр дахь тоглолтоо энэ сарын 25-нд Гуамын шигшээ багийг эх орондоо хүлээн авч тоглох юм.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд сонгогдсон тамирчдыг танилцуулж байна.

  • Б.Билгүүн /ахлагч/
  • А.Ананд
  • М.Өлзий-Орших
  • А.Азбаяр
  • А.Тэмүүжин
  • Г.Ган-Эрдэнэ
  • О.Энхбаатар
  • О.Эрдэнэцогт
  • Н.Батбаяр
  • Т.Ууганбаяр
  • А.Энхбаясгалан
  • О.Оргил

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Грек мэргэжилтэн Василис Фрагкиас, туслах дасгалжуулагчдаар Велибор, Ц.Азбаяр, Б. Тамжид, Ч.Ижилболд нар ажиллахаар болсон юм.

Улстөрийн намууд ирэх сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө гаргана
Улстөрийн намууд ирэх сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө гаргана
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.