Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: S’ Outlet, Aqua Garden, Шунхлай ШТС-ийн удирдлагуудад албадан буулгах захирамжийг танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэе.

10:00: 2024 оны хичээлийн жилийн бэлтгэл" сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өгнө.

10:00: Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн 1-р хороонд байрлах S Outlet 2 блок барилга, ХУД-ийн 15р хороонд байрлах Акуа Гарден хотхоны (2 блок барилга) удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулна. Нөхцөл байдлын мэдээлэл өгнө. Утас 99037310

11:40: Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон намын удирдлагууд Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийх тул хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

-"FOTCIENCIA" буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 15 хүртэл Норфэй арт галерейд үргэлжилнэ.

-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод өнөөдөр тоглолтоо эхлүүлж, есдүгээр сарын 02 хүртэл үргэлжилнэ.

-Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбай, АСА циркийн гадна талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн талбай зэрэг Улаанбаатар хотын 18 байрлалд зохион байгуулж байна.

10-р Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртжээ
10-р Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртжээ
 
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
BCH Knights, Өмнөговь хүлгүүд болон Selenge Bodons, SG Apes багууд өнөөдөр тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.